“Монгол – Энэтхэг улсын бүтээн байгуулалтад Үндсэн хуулийн оруулсан хувь нэмэр” сэдэвт бага хурлыг зохион байгууллаа
МУИС -ийн Хууль Зүйн Сургуулийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн нь Монгол Улс болон Бүгд Найрамдах Энэтхэг улсын хамтын ажиллагааны 70 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэц, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Элчин сайдын яам, Энэтхэг судлалын төвтэй хамтран “Монгол – Энэтхэг улсын бүтээн байгуулалтад Үндсэн хуулийн оруулсан хувь нэмэр” сэдэвт бага хурлыг 2025–04–14 -нд амжилттай зохион байгууллаа.
“Монгол – Энэтхэг улсын бүтээн байгуулалтад Үндсэн хуулийн оруулсан хувь нэмэр” сэдэвт энэхүү бага хурлаар “Энэтхэг судлалын төв”-ийн тэргүүн док. О. Нямдаваа “Монгол улс, Бүгд Найрамдах Энэтхэгийн хамтын ажиллагаа”, Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнгийн захирал док.проф. Х.Сэлэнгэ “Үндсэн хуулийн үндсэн бүтцийн онол, практик”, Үндсэн Хуулийн Цэцийн судлаач Д.Бадамханд “Монгол Улс болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Үндсэн хуулийн харьцуулсан дүн шинжилгээ”, судлаач Т.Эмүжин “Эдийн засаг, нийгмийн соёлын маргааныг шийдвэрлэх Энэтхэгийн Дээд шүүхийн зарчмууд” сэдэвт илтгэлүүдийг тавьж, Монгол – Энэтхэгийн хамтын ажиллагаа болон Бүгд Найрамдах Энэтхэг улсын Үндсэн хуулийн хөгжил, түүний эрх зүйн шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг авч хэлэлцлээ.